Шри Ланкад есөн настай охин "муу ёрын сүнс зайлуулах" зан үйлийн үеэр харамсалтайгаар нас баржээ. Цагдаа нар хэрэгт холбогдсон хоёр хүнийг буюу хүүхдийн эх, зан үйлийг үйлдсэн эмэгтэйг баривчилсан байна. Тус зан үйлийн үеэр охиныг таягаар хүчтэй цохисон нь нас барах шалтгаан болсон гэнэ. Ээж нь охиноо “чөтгөрт автсан” гэдэгт бат итгэлтэй байсан тухай цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэ хэрэг нийслэл Коломбо хотоос 40 км-ийн зайд орших Делгода хотод болсон бөгөөд зан үйлийг үйлдсэн эмэгтэй луйварчин байсныг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Охины хөршүүд түүний уйлахыг сонсоод дотогш нэвтрэхийг оролдсон боловч аварч чадаагүй тухай AFP агентлаг мэдээлсэн байна.
Цагдаагийнхан иргэдэд “сүнс зайлуулах” зан үйл хийх үеэр бие махбодид гэмтэл учруулж, амь насаа алдахад хүргэж буй анхны тохиолдол биш гэдгийг анхааруулсаар байна.
Эх сурвалж: BBC