Үндэсний Урлагийн Их Театрын 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан уран бүтээлчид ажилчдад төрийн дээд шагнал хүртээлээ. Үндэсний Урлагийн Их Театраас дараах хүмүүс шагнал хүртжээ.
- Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор гоцлол дуучин Д.Амаржаргал
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор гоцлол хөгжимчин Н.Жүрмэддорж, бүжгийн багш Б.Батчимэг гоцлол дуучин Ц.Түмэнжаргал
- Алтан гадас одонгоор Ерөнхий нягтлан бодогч Н.Батсүрэн
- Хөдөлмөрийн хүндэт медалиар ахмад уран бүтээлч Д.Аюушжав, гоцлол хөгжимчин Б.Мөнх-Эрдэнэ, бүжигчин Э.Ганзориг, үйлдвэр үйлчилгээний ажилтан Ц.Цэцэгмаа
- Соёлын Тэргүүний Ажилтан цолоор гоцлол дуучин Б.Батцэцэглэн, үйлдвэр үйлчилгээний ажилтан С.Хүрэлбаатар, үйлдвэр үйлчилгээний ажилтан Н.Анхбаяр
- Онц тээвэрчин Үйлдвэр үйлчилгээний ажилтан Я.Эрдэнэбат нар тус тус шагнагджээ.