Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италид хөрсний нуралтаар 200 орчим шарил ил гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 21 секунд

Италийн Женуа хотын ойролцоох тосгоны оршуулгын газарт хөрсний нуранги үүсч, алдартай жуулчны баазын дэргэд хэдэн зуун шарил ил гарч, зарим нь далайд алдагджээ.

Шарилууд тосгоны умард хэсгийн далайн эргийн хавцлаас ойролцоогоор 50м доош унасан бөгөөд ихэнх авс нь чулуун дээр унаснаас болж хагарч эвдэрсэн байна. Хөрсний нурангид туугдан ил гарсан, хавцлаас унасан, далайд алдагдсан шарилуудыг “аврахаар” Камогли тосгоны гал сөнөөгч, аврагч нар шаргуу ажиллаж байна.

Одоогийн байдлаар далайд унасан 200 гаруй шарилаас цөөхнийг нь бүрэн гаргаж авчээ. Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр далайд унасан, хагарч, гэмтсэн шарилуудын зураг шуугиан тарьж байгаа юм.

Хөрсний нуранги болсон нь сүүлийн үед тус нутгийг дайран өнгөрсөн хэд хэдэн хүчтэй шуурганаас үүдсэн хэмээн мэргэжлийнхэн таамаглажээ. Эрх баригчдын зүгээс бүрэн бүтэн гаргаж авсан шарилуудад ДНХ-ийн шинжилгээ хийн, хэн гэдгийг нь тогтоох бөгөөд болсон явдлаас үүдэн ойр дотны хүмүүсийнхээ шарилыг алдсан гэр бүлүүдэд тусламж олгохоо амлажээ.

 

"Сүү” ХК 2,5 тэрбумын ногдол ашиг тараана
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.