Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд


Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд өнөөдөр тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. Түүнд тамгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл гардуулан өгөв.

Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Цэгмидийн Цэнгэлийг нэр дэвшүүлжээ. Эл томилгоотой холбогдуулан тэрээр БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ээлжит алба хаших Б.Ганболдод хүлээлгэн өглөө.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. 

Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдын ажлын намтрыг дурдвал, 

  • 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
  • 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт
  • 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
БНХАУ: Нэг хоногтой нярай коронавирусээр халдварласан нь тогтоогдлоо
БНХАУ: Нэг хоногтой нярай коронавирусээр халдварласан нь тогтоогдлоо
 
Б.Эрдэнэсүх: Утаа буураад, сайхан байна гэж худлаа яриад байх юм. Та нарын яриаг сонсож байгаа иргэд бараг зурагт руугаа юм авч шидэж байгаа байх
Б.Эрдэнэсүх: Утаа буураад, сайхан байна гэж худлаа яриад байх юм. Та нарын яриаг сонсож байгаа иргэд бараг зурагт руугаа юм авч шидэж байгаа байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.