Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ: Нэг хоногтой нярай коронавирусээр халдварласан нь тогтоогдлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 59 секунд

Одоогоор хоёр нярай ургаас халдвар авсан болох нь тогтоогджээ. Зургийн эх сурвалж: SCMP.

Түлхүүр мэдээлэл: 

  • Нярайн биеийн байдал тогтвортой байгаа ч коронавирус урагт халдварлаж буй асуудал анхаарал татаж байна.
  • Хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүс вирус тарааж байж болзошгүй тул тусгаарлах ёстой гэж БНХАУ-ын холбогдох албаныхан мэдээлжээ.

БНХАУ-д дөнгөж төрсөн нярайд коронавирусын шинж тэмдэг илэрч, шинжилгээ хийж үзэхэд халдвар авсан нь тогтоогджээ. Халдварын голомт болсон Хубэй мужийн Ухань хотод нярайг төрснөөс хойш 30 цагийн дараа коронавирусээр халдварласан болохыг тогтоосон байна.

Хятадын “СCTV” телевизийн мэдээлснээр одоогоор хоёр нярай халдвартай болох нь тогтоогдсон бөгөөд хамгийн бага нь нэг хоногтой гэсэн байна.

“Шинэ хүний ээж нь коронавирусээр өвчилсөн байсан. Одоогоор нярайн биеийн байдал тогтвортой байгаа” хэмээн Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлжээ.

Эдгээр тохиолдлууд коронавирус урагт дамжин халдварладаг гэдгийг баталгаажуулсан тул жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвартай хүмүүсээс хол байхыг анхааруусан байна. Мөн Ухань хотын Хүүхдийн эмнэлэг нь сэжигтэй шинж тэмдэг бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг тусдаа хэсэгт байршуулжээ.

Лхагва гарагт Үндэсний эрүүл мэндийн комисс хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах, эмчлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл уушгины хүнд хатгаагүй боловч ханиалгах, найтаах, сульдах шинж тэмдэг бүхий хүмүүсийг хөнгөн шинж тэмдэгтэйд тооцож байгаа юм.

Дэвсгэр мэдээлэл: Яг одоогоор коронавирусын 28266 тохиолдол бүртгэгдсэнээс 565 хүн амиа алдсан, 1208 хүн эдгэрсэн байна. БНХАУ-д 28018 хүн халдварласнаас 563 нь амиа алдаад байна.

 

ГЕГ: 1.5 сая ширхэг амны хаалт импортоор оруулж ирсэн
ГЕГ: 1.5 сая ширхэг амны хаалт импортоор оруулж ирсэн
 
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Б.Одбаяр: Замын сангийн хөрөнгө бага байгаа учраас зам ашигласны төлбөрийг зайлшгүй НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.