Японы гараг хоорондын "Хаябуса-2" ("Шонхор-2") автомат станцын капсулыг Токиогийн ойролцоох Сагамихара хотын музейд тавихаар болжээ.
Сансарт 5 тэрбум орчим км зайд аялаад ирсэн уг капсул одоо хоосон байгаа бөгөөд Рюгү солирын гадаргуугаас авчирсан дээжийг нь эрдэмтэд судалж байгаа юм. Япончууд капсулыг гуравдугаар сарын 12-ноос 16-ны хооронд үзэх боломжтой байна. Үүний тулд урьдчилан бүртгүүлэх ёстой юм. Коронавирусний улмаас өдөрт зочлох хүний тоо хязгаарлагдмал байх юм.
Японы гараг хоорондын “Хаябуса-2” станц дэлхийгээс 300 сая гаруй километрийн зайд оршдог солироос авсан дээж бүхий жижиг капсулаа 12 дугаар сарын 6-нд дэлхий рүү буулгаж чадсан юм. Капсул Австралийн өмнөд хэсэгт орших туршилтын талбайд газардсан билээ.
Дэвсгэр мэдээлэл: “Хаябуса-2” одоо шинэ даалгавар гүйцэтгэхээр 30 метрийн голчтой “1998 KY26” солирыг зорьж байгаа бөгөөд 11 жилийн дараа хүрэх төлөвтэй байна.