Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томилов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдааныг зохион байгуулж, шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцсэн байна.

Дүүргийн хурлын 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон байна.

Засаг дарга А.Сүхболд нь математик-физикийн багш мэргэжилтэй бөгөөд

  • 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш
  • 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер
  • 2012-2020 онд тус сургуульд Захирал
  • 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Мөн 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байсан аж.

Н.Намуу: Дугаарын хязгаарлалт хийснээр замын хөдөлгөөний эрч 16 хувиар буурсан
Н.Намуу: Дугаарын хязгаарлалт хийснээр замын хөдөлгөөний эрч 16 хувиар буурсан
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.