Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт малын 0.6 хувь нь зүй бусаар хоргоджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6  хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /26.2/, Говь-Алтай /30.5/, Өвөрхангай /31.4/, Төв /35.6/, зэрэг аймагт нийт 320.0 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 79.5 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр, омгийн мал хорогдсон. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой байгаа Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинст эдрэнгийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдоод байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Шинхуа: Вируст цохиулсан Монголын эдийн засаг 2009 оноос хойш хамгийн ихээр унав
Шинхуа: Вируст цохиулсан Монголын эдийн засаг 2009 оноос хойш хамгийн ихээр унав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.