Монголын эдийн засгийн уналтын талаар Шинхуа агентлаг мэдээллээ. Шинхуа агентлагийн мэдээнд:
"Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 онд өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан нь 2009 оноос хойшхи анхны агшилт боллоо гэж Лхагва гарагт Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) мэдээлэв.
Монголын эдийн засаг 2020 онд 37 их наяд монгол төгрөг (12.9 тэрбум ам.доллар) -тай тэнцсэн гэж ҮСХ-ны мэдэгдэлд дурдсанаар энэхүү уналт нь COVID-19-ийг хязгаарлах арга хэмжээтэй шууд холбоотой юм.
Лхагва гарагийн байдлаар Монгол Улс COVID-19-ийн 2444 тохиолдлыг баталж, дөрвөн хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлын 2100 гаруй нь орон нутагт дамжсан байна. Монгол улс ирэх долоо хоногоос COVID-19 вакцинжуулалтын кампанит ажлыг орон даяар эхлүүлэх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын эхээр Монгол Улс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, вирусын гамшигт нэрвэгдсэн эдийн засгийг сэргээх зорилгоор ойрын гурван жилд 10 их наяд монгол төгрөг (3.5 тэрбум доллар) багтаасан цогц төлөвлөгөө зарласан" гэв.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл:
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37 их наяд төгрөг болж, өмнөх оноос 322.3 (0.9%) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1 (5.3%) их наяд төгрөгөөр тус тус буурлаа.
Эх сурвалж:
- http://www.xinhuanet.com/english/asiapacific/2021-02/17/c_139747901.htm?fbclid=IwAR3OcXwQGd8IuzAATp_KLbYyefg8D-csKN456_wAKfIA2GmX5wkJ42IDUkQ
- Үндэсний статистикийн хороо