Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний экспорт гурван хувиар өсчээ

Огноо
Унших
0 минут 50 секунд

Нэгдүгээр сард Монгол Улс 2.5 сая орчим тонн нүүрс экспортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нийт экспортын 34.5 хувийг чулуун нүүрс дангаараа бүрдүүлжээ. 2021 он гарснаас хойш боомтуудын экспорт харьцангуй тогтвортой байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтоор өдөр дунджаар 460 орчим автомашин, Шивээхүрэн боомтоор 380 гаруй автомашинаар нүүрс гаргасан байна.

Цаашдаа энэ онд гэнэтийн эрсдэлт хүчин зүйлс үүсэхгүй бол Монгол Улс нийт 36 орчим сая тонн нүүрс БНХАУ-ын зах зээлд экспортлох боломжтой гэсэн урьдчилсан таамгийг хийжээ. 

УОК шуурхай хуралдаан зарлалаа
УОК шуурхай хуралдаан зарлалаа
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.