Өчигдөр улсын хэмжээнд 14,283 хүний сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1,928 боллоо. Үүнээс 1,430 хүн эдгэрээд байгаа бол 485 хүн эмчлэгдэж байгаа юм.