Бүх оддын тоглолтыг ирэх сарын 7-нд Атланта хотод зохион байгуулахаар болсон. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн санал хураалтын эхний дүн гарчээ. Эхний дүнгээр Кевин Дурант 2.3 сая гаруй санал авч бүх тоглогчдыг тэргүүлж буй бол Леброн Жэймс 10 мянга гаруй саналаар дутан удаах байранд явж байна. Санал хураалт үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 16-ныг дуустал явагдана. Ташрамд дурдахад өнөөдөр өгсөн санал хоёр дахин үржигдэх болно.
Хэрэв та санал өгөхийн хүсэж байвал ЭНД дарна уу.