Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон нутагт халдварын голомт үүсгэхгүйн тулд халдвартай иргэдийг хот руу татсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбаатар хотоос Ховд, Дархан-Уул, Дорноговь аймагт очсон иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр иргэнийг Улаанбаатар хот руу татан авч, эмчилж байгаа. Халдвар илэрсэн иргэдийг яагаад орон нутагт нь эмчлэхгүй, хот руу татаж байгаа талаар сэтгүүлчид холбогдох албаныхнаас тодруулав. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Орон нутагт халдварын голомт үүсгэхгүйн тулд халдвартай иргэдийг нийслэл рүү татсан. Ховд, Дорноговь зэрэг аймагт очсон хүмүүс хотод байхдаа халдвар авч, нууц үедээ байсан нь тогтоогдсон. Орон нутгийн эмч нар халдварыг эмчилж чадна. Хамгийн гол нь орон нутгийг халдварын эрсдэлээс хамгаалахын тулд нийслэл рүү татаж байгаа юм" гэлээ. 

Улаанбаатар хотод 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Улаанбаатар хотод 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.