Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс коронавирус илэрлээ. 27 хүн Улаанбаатар хотоос бүртгэгдсэн байна. Өмнө батлагдсан тохиолдлуудын давтан шинжилгээ болон шинэ тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Улсын хэмжээний кластар өвчлөлийн голомтод нийт 1350 тохиолдол бүртгэгдлээ. 21 хүн эдгэж гэртээ гарсан байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна" гэв.