Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д 5000 гаруй жагсагчдыг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 29 секунд

 

ОХУ-д өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 31-нд сөрөг хүчний лидер Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь жагсаал Москва, Санкт-Петербург, Казань, Доод Новгород, Саратов, Челябинск, Екатеринбург, Якутск болон бусад  хотуудад болжээ. А.Навальныйг эх орондоо буцаж ирсэн өдөр хууль сахиулах байгууллагынхан 30 хоног баривчлахад түүнийг суллахыг шаардсан эхний жагсаал томоохон хотуудад зохион байгуулагдсан. Тэгэхэд хууль хүчнийхэн жагсагчдад хатуу ширүүн хандсан талаар олон мэдээлэл гарч байлаа. Тэгвэл өчигдрийн хоёр дахь жагсаалд оролцогчдод бүр ч илүү хатуу хандаж олон хүнийг баривчилсан талаар барууны хэвлэлүүдэд мэдээлж байна. Жагсагчид А.Навальныйг суллахаас гадна В.Путиныг огцрохыг шаардаж байсан гэнэ. 

А.Навальныйтай холбоотой мэдээлэлд барууны хэвлэлүүд хэт мэдрэмтгий хандаж, жагсаалыг нь илүү томсгож байгаа бол хойд хөршийн хэвлэлүүд “дарж” мэдээлж буй. Тиймээс  бодит мэдээлэл авахад хүндрэл учирч байгааг хэлэх нь зүйтэй. Өчигдрийн жагсаалын тухайд ч тэр ВВС 5000 хүн баривчлагдсан гэж мэдээлж байгаа бол хойд хөршийн хэвлэлүүдэд нэр бүхий цөөхөн хүмүүсийг баривчлаад тэр даруй сулласан гэх маягаар мэдээлжээ.

Тухайлбал, А.Навальныйн эхнэр Юлия Навальная, телевизийн хөтлөгч Николай Сванизе , Петербургт рэппер Оксимироныг баривчилсан ч даруй сулласан гэсэн байна. 

ОХУ-д 5000 гаруй жагсагчдыг баривчилжээ
ОХУ-д 5000 гаруй жагсагчдыг баривчилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.