Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох журмыг хэлэлцэж байна.
Дээрх журмын талаар ХНХЯ-ны сайд С.Чинзориг “Ээлжит хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хоёр журмыг баталвал цаашид зээлийг тэглэж, зээл аваагүй иргэдэд үнэт цаас олгох боломжтой.
Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг зургаагаас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байна. Сар шинийн баяраас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэлээ.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцэн шийдвэр гаргах аж.