Майами цэцэрлэгт хүрээлэнгийн Хард Рок цэнгэлдэх хүрээлэнд ням гарагийн үдэш болсон "Super Bowl 2020" шоуны үеэр Женнифер Лопез, Шакира нарын хамтарсан "гал асаасан" эрч хүчээр дүүрэн үзүүлбэр олныг гайхшрууллаа. Женнифер Лопез, Шакиратай хамт түүний 2009 оны "She Wolf" дууг дуулсан ба тэд шоугаа үргэлжлүүлэн "Whenever, Wherever", "Empire," зэрэг дуунуудыг дуулжээ.
Эрч хүч дүүрэн бүжигчид болон алдартай дуучдын хамтралыг энэ тайзнаас харж болохоос гадна.Женнифер Лопезийн охин болон хэд хэдэн алдартай хүмүүсийн нэг дор харах боломжтой халуухан тоглолт болжээ.
Тус хоёр дуучин маань хоёул Латин үндэстэн бөгөөд Лопезын эцэг эх хоёул Пуэрто Рико бол дуучин Шакира Колумбиас гаралтай билээ. Уран бүтээлчид тоглолтынхоо зарим дууг Nспани хэлээр дуулсан юм. Женнифер Лопез өдгөө 50 настай бол Шакира 43 настай юм.