Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын томилгоог хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 30 секунд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр нэг Түр хороо,  Дэд хороо, долоон Байнгын хороо хуралдана. Зургаан байнгын хорооны хуралдах цаг тодорхой байгаа бол Төрийн байгуулалтын байнгын хороо хэдэн цагаас хуралдах нь тодорхой бус байна. Учир нь, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх юм. Гэвч Ерөнхийлөгч Ерөнхий сайдын томилгоог одоогоор УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Ерөнхий сайдыг томилуулах саналыг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаа маргааш дуусах юм. 

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.  
Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 10.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга;
  • Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх танилцуулга мэдээлэл.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Бусад

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд:

  • Чиглэл өгөх тухай Дэд хорооны тогтоолын төсөл.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлт;
  • Бусад.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.01.21-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн 2020.12.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлт;
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2021.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.01.21-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав
“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.