Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймгийн иргэдийг энэ сарын 25-30-ны өдрүүдэд татна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улаанбаатар хотод хөл хорионы улмаас нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийг татан авах ажлыг энэ сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Нийслэл хотоос Баян-Өлгий аймагт ирэхээр 300 гаруй иргэн хүсэлт гаргаад байгаа аж.

Дээрх иргэдийн мэдээллийг Улсын Онцгой комисст хүргүүлж, агаараар болон хувийн, нийтийн тээврийн унаагаар татан авах зөвшөөрөл авчээ. Орон нутаг руу буцах иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулна.

Иймд хүсэлт гаргасан дээрх иргэд маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00-14:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах нийслэлийн 133 дугаар сургуульд очиж PCR шинжилгээ өгнө.

Харин шинжилгээ өгсөн хүмүүс 48 цагийн дотор Улаанбаатар хотоос гарах ёстой бөгөөд иргэдийг тээвэрлэх 8 автобусыг бэлэн болгосон байна.  

Таван тооны адууг хулгайлан нядалж, махыг борлуулсан хэрэг гарчээ
Таван тооны адууг хулгайлан нядалж, махыг борлуулсан хэрэг гарчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд