Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таван тооны адууг хулгайлан нядалж, махыг борлуулсан хэрэг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ сарын 12-13-ныг шилжих шөнө хулгайд алдагдсан таван адууг нядалж, махыг аймгийн төвд махны ченж нарт зарж борлуулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хоёрдугаар багийн нутаг, “Хавчуугийн бууц” хэмээх газраас нядалсан адууны гэдсийг  гарган хаясан байхыг олж, түүний мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Уг хэргийг Адаацаг, Сайнцагаан сумын гурван иргэн бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон шалгаж байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Хохирогч Б.Балжинням хэлэхдээ “нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө найман тооны адуу алга болсон байсан. Зүүн өмнөөс мотоциклтэй хүн тууж явсан байсны мөрөөр явтал айлын хороон дээр бойлсон, гэдэс нь байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн” гэлээ.

Аймгийн Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, малаа тогтмол хариулга маллагаатай байлгаж, сонор сэрэмжтэй байхыг малчдад онцгой анхаарууллаа. 

Н.Номтойбаярын шүүх хурал: Шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна
Н.Номтойбаярын шүүх хурал: Шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.