Туркт коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо лхагва гаргийн байдлаар нэг сая давжээ. “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг долоо хоногийн өмнө эхлүүлсэн Турк Хятадын “Sinovac” компанийн “Coronavac” вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа юм.
Туркт сүүлийн хэдэн арван жилд эмнэлгийн байгууламжуудын тоо, чанарыг сайжруулсан нь цар тахалтай тэмцэх, олон нийтийг вакцинжуулахад голлох нөлөө үзүүлж байгааг тус улсын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.
Туркийн 81 муж даяар нээсэн хотын эмнэлгүүд нь өдөрт олон арван мянган өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай байна. Мөн вакцин хадгалахад шаардлагатай хүйтэн хэлхээ нь вакцинжуулалтыг шуурхай, үр дүнтэй явуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
“Манай улс полиомиелит, татран, гепатит, салхин цэцэг зэрэг халдварт өвчний вакцинжуулалтыг өргөн хүрээг хамруулан амжилттай явуулж байсан туршлагатай” гэж Анкара хот дахь “Gazi” их сургуулийн эрдэмтэн Мустафа Илхан “Anadolu” агентлагт мэдээлжээ. Энэхүү туршлагыг эрүүл мэндийн дэд бүтэцтэй хослуулсны дүнд Турк хамгийн олон хүнийг вакцинжуулсан 10 орны тоонд багтаж байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.