Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Улсын хэмжээнд өчигдөр 12,940 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон орцны ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9, "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.

Харин нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн нэг ажилтан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,584 боллоо. Үүнээс одоогоор 1,046 хүн эдгэрээд байгаа бол 526 хүн эмчлэгдэж байгаа” хэмээв.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-462
  • Хүндэвтэр-66
  • Хүнд-7
  • Маш хүнд- 2 хүн байна.

 

Таван давхраас 17 настай охин унаж бэртжээ
Таван давхраас 17 настай охин унаж бэртжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.