Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах юм.

Кайри Ирвинг Жорж Флойдын гэр бүлийнхэнд байшин худалдан авч өглөө
Кайри Ирвинг Жорж Флойдын гэр бүлийнхэнд байшин худалдан авч өглөө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд