Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баруун бүсийн хурд-2026”: Дааганы уралдаанд Төв аймгийн Заамар сумын П.Цогт-Эрдэнийн хүрэн түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын “Баруун бүсийн хурд-2026” уралдааны дааганы насны хурдан морины уралдаанд Төв аймгийн Заамар сумын аймгийн Алдарт уяач П.Цогт-Эрдэнийн хүрэн түрүүллээ. Түрүү даагыг Монгол Улсын Алдарт уяач Г.Даваадалай уяж, Монгол Улсын Манлай уяач Б.Отгонсэлэнгэ унаган аж.

Аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын Монгол Улсын Тод манлай уяач Д.Баяраагийн хар даага хурдалжээ. Тус даага өмнө нь Хангарьдад айрагдаж, аймгийн бүсийн уралдаанд түрүүлж байсан бөгөөд Б.Булгадай уясан байна.

Айргийн гуравт Архангай аймгийн Их-Тамир сумын С.Энхтулгын хээр хурдаллаа. Тус хээрийг Их-Тамир сумын аймгийн Алдарт уяач Т.Ганчөдөр уясан бөгөөд улсын наадамд зургаад хурдалж байсан амжилттай.

Айргийн дөрөвт Увс аймгийн Түргэн сумын А.Ариунболдын бор хурдалсан бол айргийн тавд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын гарьд Б.Гончигдамбын тогоруу халзан хурдаллаа.

Б.Гончигдамбын тогоруу халзан нь Монгол Улсын Тод манлай уяач Д.Давгадоржийн унаган бөгөөд улсын наадамд 12-т хурдалж байсан. Энэ удаагийн уралдаанд аймгийн Алдарт уяач М.Пүрэвдорж уяж сойжээ.

БАРИМТ: Төрөөс 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал авах хүсэлт гаргасан гэх Ерөнхий сайдын ээжийн “Их Засаг Кинг“ сургууль 2025 онд “ОУ-ын хөтөлбөртэй ЕБС байгуулах“ зөвшөөрлийг БЯ-наас авчээ
БАРИМТ: Төрөөс 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал авах хүсэлт гаргасан гэх Ерөнхий сайдын ээжийн “Их Засаг Кинг“ сургууль 2025 онд “ОУ-ын хөтөлбөртэй ЕБС байгуулах“ зөвшөөрлийг БЯ-наас авчээ
 
АН-ын бүлэг: Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц 18 хувьд хүрнэ гэх тооцооллыг Банкны холбооноос мэдэгдсэн
АН-ын бүлэг: Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал инфляц 18 хувьд хүрнэ гэх тооцооллыг Банкны холбооноос мэдэгдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.