Эрсдэлийн харилцаа холбооны багийн хэвлэл мэдээлэлтэй харилцах ур чадварыг дээшлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

АНУ-ын Төрийн Департментын санхүүжилттэй FHI360 ОУБ-ын хэрэгжүүлж буй “Зооноз болон халдварт өвчний дэгдэлтийг хянахад дэмжлэг үзүүлэх“ төслөөр Эрсдэлийн Харилцаа Холбооны багийн гишүүдийн хэвлэл мэдээлэлтэй харилцах ур чадварын сургалтыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан А/218/134 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоогоор ажиллах журам”-ын 5.4.3-т төрийн болон нутгийн захиргааны байгууллага бүр эрсдэлийн харилцаа холбооны багтай байх ба багийн бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, боловсруулалт хариуцсан, хэвлэлийн төлөөлөгч, нийгмийн сүлжээ хариуцсан гишүүн, олон нийтийн төлөөлөл байхаар заасан.

Энэ хүрээнд Эрсдэлийн Харилцаа Холбооны багийн хэвлэл мэдээлэлтэй харилцах ур чадварыг сайжруулах дадлага-сургалтыг 2026 оны 09 сарын 08-ны Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтад Баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, нийслэл болон үндэсний эрсдэлийн харилцаа холбооны багийн холбогдох гишүүд хамрагдлаа.

Сургалтаар халдварт өвчний үеийн эрсдэлийн харилцаа холбооны үндсэн зарчмыг ойлгох, хэвлэл мэдээллийн байгууллагуудад оновчтой мэдээлэл хүргэх, үр дүнтэй мессеж боловсруулах, сөрөг болон эмзэг асуултад хариулах, олон нийтийн итгэл, оролцоог хадгалах харилцааны ур чадварыг дээшлүүлж байгаагаараа онцлог юм.

Төслөөр Эрсдэлийн Харилцаа Холбооны багийн гишүүдийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Ш.Энхийн-Од энэ сарын 14-нд АНУ-ыг зорьж, санал ирсэн хоёр багаас сонголтоо хийнэ
Ш.Энхийн-Од энэ сарын 14-нд АНУ-ыг зорьж, санал ирсэн хоёр багаас сонголтоо хийнэ
 
Завханы таеквондочид Азийн аваргаас 10 алт тэргүүтэй 31 медаль хүртжээ
Завханы таеквондочид Азийн аваргаас 10 алт тэргүүтэй 31 медаль хүртжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!