Энэ сарын 17-28-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах COP17 хурлын үеэр хийх замын хөдөлгөөний зохицуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу "COP17-гийн үеэр хувийн автомашины хэрэглээг бууруулах зорилгоор тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг 28 хоногийн хугацаанд 07.00-21.00 цагийн хооронд хийнэ. 9-р сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно" гэлээ.
Мөн "Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвийн зогсоолуудыг COP17 арга хэмжээний үеэр түр хугацаанд хаана" гэдгийг онцоллоо.