ТОСК: Зөвхөн РД-аа оруулаад цахимаар явагдах сонгон шалгаруулалтад “Төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийг наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иргэдэд 42-52 метр квадрат талбайтай, 2-3 өрөө байруудыг түрээслүүлж, өмчлүүлнэ. Энэ оны гуравдугаар сард батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар буюу tosk.gov.mn сайтаар явуулна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн системд регистрийн дугаараараа бүртгүүлээд шалгаруулалтад шууд оролцоно. Одоогоор хүсэлт авах tosk.gov.mn сайтд программын хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд бэлэн болсны дараа ТОСК-иас олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөх юм байна.

Гэтэл ТОСК-ийн нэрийг барьж “төсөлд хамруулж өгнө”, “материал бүрдүүлж өгнө” гэх зэргээр иргэдийг залилаж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Иймд ТОСК-иас албан ёсны мэдээлэл авч, аливаа залилангаас сэргийлэхийн иргэдэд анхааруулаад буй юм.

Б.Баярсайхан: Эх орондоо зохион байгуулагдах “Зүүн Азийн АШТ”-д амжилттай оролцож, медаль авах зорилго тавиад өндөр зохион байгуулалттай бэлтгэл хийж байна
Б.Баярсайхан: Эх орондоо зохион байгуулагдах “Зүүн Азийн АШТ”-д амжилттай оролцож, медаль авах зорилго тавиад өндөр зохион байгуулалттай бэлтгэл хийж байна
 
ЦЕГ: Ээж нь архины хамааралтай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас 13 болон 5 настай хоёр хүүхдийг хамгаалалтад авсан
ЦЕГ: Ээж нь архины хамааралтай гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас 13 болон 5 настай хоёр хүүхдийг хамгаалалтад авсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!