
Ирэх наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд, "Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн (Asian Eastern Zonal Men's Volleyball Championship) нь Азийн Волейболын Холбооны (AVC) харьяа Зүүн Азийн Волейболын Холбооны (EAVA) гишүүн орнуудын үндэсний шигшээ багууд оролцдог албан ёсны олон улсын тэмцээн. Анхны тэмцээн 1998 онд Макаод зохион байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ удаагийн тэмцээн 13 дахь удаагийн тэмцээн юм" гэдгийг онцоллоо.
Тэмцээнд тогтмол оролцдог орнуудын бүрэлдэхүүнд:
- Япон
- БНСУ
- БНХАУ
- Тайвань (Chinese Taipei)
- Монгол
- Хонконг
- БНАСАУ
- Макао зэрэг Зүүн Азийн шилдэг шигшээ багууд багтдаг.
Монгол Улс энэ тэмцээнийг өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад зохион байгуулж байсан туршлагатай. Харин 2026 онд тав дахь удаагаа хүчирхэг багуудыг эх орондоо хүлээн авах гэж байгаа нь Монголын волейболын холбооны зохион байгуулалтын чадавх, олон улсын итгэлийг дахин баталж буй хэрэг юм.
Монголын эрэгтэй шигшээ өмнө нь хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлж байсан. Өөрөөр хэлбэл, медалийн босгон дээр хамгийн ойр ирж байсан гэсэн үг. Энэ удаад нутагтаа тоглох давуу талаа ашиглан түүхэн амжилтаа ахиулах боломж бий.
Тиймээс Монгол Улсын эрэгтэй үндэсний шигшээ баг тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж, гаднын улсад тоглодог легонер тоглогчдоо дуудаж, хүчирхэг багийг бүрдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!