
Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайд Н.Учралын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр томилогджээ. С.Далхаасүрэн нь малчин гаралтай айлын дөрөв дэх хүүхэд бөгөөд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
Тэрбээр, гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг парламент дээр хэрэгжүүлсэн бодлогын рефромуудын гол автор болох МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж, "гал тогоог нь барьж" байсан нэгэн юм.
БОЛОВСРОЛ
- 2004-2009 онд Их Монгол дээд сургуулийн Сэтгүүлч мэргэжлээр
- 2011-2013 онд Удирдлагын Академи, Удирдах ухааны магистр
- 2017-2020 онд Монгол Улсын Их сургуулийн Эрх зүйч
- 2021-2023 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр
ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ
- 2009-2010 онд Монгол Ардын Нам, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Улс төрийн ажилтан
- 2011-2012 онд ЮТЛ ХХК-ын Захирал
- 2012-2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэлтсийн дарга
- 2014-2015 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сайдын зөвлөх
- 2015-2016 онд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Хэлтсийн дарга
- 2016-2019 онд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн Орлогч дарга
- 2019-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сайдын зөвлөх
- 2020- 2025 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн Ажлын албаны дарга
- 2025 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм.