Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнөөдөр /2026.07.25/ 12.50 цагт “Төв аймгийн Борнуур сумын хуучин Соёлын төвд хүн боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэрэгт Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн амь хохирогчийн ар гэрээс гаргасан “Цагдаагийн алба хаагчдыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгох” хүсэлтийн дагуу согтуурлын зэргийг хэмжигч багажаар оролцогчдыг байлцуулан, дүрс бичлэгээр бэхжүүлэн шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон аж.

Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэрэгт нотолбол зохих баримтыг тал бүрээс нь бүрэн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ
 
“Korea Week 2026”-тай хамтран K-Medical, K-Beauty, K-Wellness-ийг танилцуулна
“Korea Week 2026”-тай хамтран K-Medical, K-Beauty, K-Wellness-ийг танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.