“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19-29-нд зохион байгуулагдаж буй Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.

Хүннүгийн эзэнт гүрэн нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төвлөрөн оршин тогтнож, Төв Азийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, нүүдэлчин ард түмний хүчирхэг төр улс байсан нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд Хүннүгийн эзэнт гүрний үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг улс төр, эдийн засаг, худалдаа, харилцаа, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд тэр хэвээр уламжлагдаж нүүдлийн сонгодог хэлбэрийн соёл иргэншлийн үндсийг тавьсан юм.

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвд Ноён уул, Гол мод - 1, Гол мод - 2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Чихэртийн зоо гэсэн 6 дурсгалт газарт орших хүннүгийн язгууртны оршуулгын газрыг төлөөлөл болгон хамруулсан.

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон баг бүрэлдэхүүнийг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ: Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, Хүннүгийн эзэнт гүрний түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнэт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 32 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 32 хэм дулаан
 
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!