Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

2026 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Долоодугаар сарын 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хур тунадас: Долоодугаар сарын 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн төв хэсгээр, 08 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Долоодугаар сарын 26-нд бага зэргийн аадар бороо, 27, 28-нд бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Долоодугаар сарын 25, 26-нд шөнөдөө 16-21 хэм, өдөртөө халж 27-32 хэм, 27-ноос бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
 
Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой
Ө.Гэрэлмаа: Шүлхийтэй тэмцэх арга хэмжээг шинжлэх ухаан удирдах ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!