Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Төрийн далбааны өдрийг 2008 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулах ёслол болон эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн хүндэтгэлийн арга хэмжээнүүд улс орон даяар болдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ...” хэмээн заасан байдаг.

Мөн Үндсэн хуульд Монгол Улсын төрийн далбааны өнгө, дүрслэл, харьцааг дараах байдлаар заасан байдаг.

“Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна" гэжээ.

Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж баатар цолны тэмдгийг зүүж өгөхдөө “Чамд биш намдаа өгч байгаа юм“ гэж хэлсэн учраас түүнийг нь намын дарга О.Цогтгэрэлд өгсөн
Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж баатар цолны тэмдгийг зүүж өгөхдөө “Чамд биш намдаа өгч байгаа юм“ гэж хэлсэн учраас түүнийг нь намын дарга О.Цогтгэрэлд өгсөн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!