Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын барилдаанаас “Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх“ зөвшөөрлийг хоёр бөхөд олгожээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх хүсэлтийг долоон бөх өгөөд байна. Үүнийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын "Эмчилгээний зорилгоор чөлөөлөх комисс" хэлэлцээд эмийн төрөл, эмчилгээний онош зэргийг харгалзан хоёр бөхөд зөвшөөрөл олгожээ.

ҮНДЭСНИЙ БӨХ, СУРЫН ХАРВААНЫ ТАМИРЧДЫН АНХААРАЛД:

Үндэсний их баяр наадам болон аймаг, орон нутгийн баяр наадамд оролцох үндэсний бөх, сурын харвааны тамирчдын ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ЧӨЛӨӨЛӨХ зөвшөөрөл авах хүсэлтийг энэ сарын 5-ныг дуустал хүлээн авах аж.

Эмчилгээний зорилгоор чөлөөлөгдөх нь тамирчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор, эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай боловч Допингийн эсрэг дүрмийн Хориглосон жагсаалтад багтсан эм, бодис, аргыг дүрмийн хүрээнд хэрэглэх зөвшөөрөл юм.

16 настай охины хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр оруулах эсэхийг ирэх Мягмар гарагт шийднэ
16 настай охины хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр оруулах эсэхийг ирэх Мягмар гарагт шийднэ
 
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.