16 настай охины хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр оруулах эсэхийг ирэх Мягмар гарагт шийднэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сарын 11-нд болсон. Шүүхээс Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол хэргийн газарт хамт байсан бусад оролцогчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг мөн адил хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул хохирогч охины ээж УДШ-д хандаад байсан юм. Тэгвэл эл хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар оруулж хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийднэ.

Тус шүүгчдийн хуралдаанаас хоёр төрлийн шийдвэр гарах боломжтой ба хэргийг хүлээн авч, УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх эсхүл хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэх юм.

ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага хүссэн ч нэг цагийн завсарлага өглөө
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага хүссэн ч нэг цагийн завсарлага өглөө
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!