Д.Лүндээжанцан: Эрчимт эмчилгээний тасагт ухаан оров

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээ амжилттай болж ухаан орсон тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров. Мэс засал амжилттай болсныг надад дуулгав. Цаг алдалгүй хурдан шуурхай мэс засал хийсний хүчинд эмчилгээ амжилттай болж миний амь нас аврагдав. Энд ухаан ороод хэвтэж байхад олон зүйл бодогдлоо.

Юуны өмнө эрүүл мэндээ сайн шалгуулж байх хэрэгтэй гэдгийг ойлгов. Сүүлийн саруудад "Хүзүү гоёодчихлоо" гээд л яваад байсан хүн нэг мөсөн оройтох шахав байна. Харин зураг авхуулж шинжилгээ хийлгэн, залуу цагийн найз Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч Б.Батчулуун эмч түргэн оношилсоны хүчинд ам мөлтөс гарчээ.

53 жилийн өмнө аавыгаа харвалтын улмаас энэ эмнэлэгт эмчлүүлж байхад 40 гаруй хоног шөнө нь сахиж, өдөр нь 8 дугаар ангийнхаа шалгалтыг өгч байсан тэр үеэ дурсан саналаа. 60 жилийн түүхтэй Мэдрэлийн мэс заслын тасгийнхан энэ хугацаанд мэдлэг, мэргэжил ур чадварын хувьд үнэхээр хол алхсан нь харагдаж байв. Надад мэс засал хийн, амь насыг минь аварсан Монгол Улсын Гавьяат эмч, Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Аваажигмэд эмчээр ахлуулсан баг, эмчлэгч эмч Ш.Орхонтуул нартаа гүн талархлаа илэрхийлж байна. Та нарын минь эрүүл мэнд энх, ажил үйлс нь арвин дэлгэрч байхын ерөөл өргөе.

Утсаа хураалгах болсныг үүгээр мэдэгдье, хэсэг хугацаанд пост оруулахгүй болох нь. Амьд явбал Улсын наадам үзнэ ээ" гэжээ.

С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
С.Шижирбат: 1024 бөхийн барилдааныг 3 өдөрт шилжүүлбэл найраа тун нарийн явагдана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!