С.Наранцогт: Төв банкийг удирдах хугацаандаа аливаа улс төрийн бүлэглэлийн “хууль бус“ шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд ямар ч шантаажид орохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өөртэй нь холбоотой гарч буй мэдээллүүдэд тайлбар өгөв. Тэрбээр ""Шилэн Цогоо" гэх мэт захиалгат хаягуудаас хийж буй олон удаагийн гүтгэлэг, дайралтын эсрэг анх удаа албан ёсны хариу өгье. Миний бие Төв банкийг удирдах хугацаандаа аливаа улс төрийн бүлэглэлийн "хууль бус" шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд ямар ч шантаажид орохгүй гэдгээ хатуу мэдэгдье. ТУСГААР УЛСЫН ТӨВ БАНК АЛИВАА ШАНТААЖИД ОРЖ, БУУЖ ӨГӨХ ЁСГҮЙ.

Дашрамд дурдахад, Монголбанк ашиг сонирхлын бүлэглэлээсээ салж, бодлого нь шинэчлэгдсэний бодит үр дүн гарч байна. Эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй Гадаад валютын албан нөөц түүхэн дээд буюу 7.7 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш болон суурь инфляц тогтвортой байгааг дуулгахад таатай байна" гэв.

Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахуунтай холбоотой асуудал үүсэхгүй
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахуунтай холбоотой асуудал үүсэхгүй
 
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг Хотын дарга дэмжин хамтран ажиллахаар болжээ
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг Хотын дарга дэмжин хамтран ажиллахаар болжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!