Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол өнөөдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа.

Сонсголыг өнөөдөр (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг (дэлгэрэнгүйг эндээс) 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Болдын Жавхланг томилсон бөгөөд сонсголд оролцох хүсэлтийг иргэд, олон нийтээс нээлттэй хүлээн авч, гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
 
ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулуун ТЦА-ны дарга болжээ
ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулуун ТЦА-ны дарга болжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!