Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр хорооллын 34а байраас 34б байрны дагуух авто замыг хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байраас 34б байрны чиглэл дагуу ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг түр хаана.

Тодруулбал маргааш буюу зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас зургаадугаар сарын 21-ний өглөөний 06:00 цаг хүртэл авто замыг хаах юм.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэн, засварлах ажил үргэлжилж байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Зарим нутгаар нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно
Зарим нутгаар нойтон цас, дуу цахилгаантай аадар бороо орно
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан. Бороо орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.