Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы иргэд Токиогийн олимпыг хойшлуулах хүсэлтэй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 26 секунд

"Kyodo news" агентлагийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад япончуудын 80 орчим хувь нь орон даяар ихэсч байгаа цар тахлын халдвараас шалтгаалан энэ жил болох Токиогийн олимпыг хойшлуулах, эсвэл бүр цуцлахыг хүссэн байна.

Тухайлбал, судалгаанд оролцсон хүмүүсийн 35.3 хувь нь Токиогийн олимпыг нэг мөр цуцлах ёстой хэмээн үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй хэмээх байр суурь илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том спортын наадам болох олимп өнгөрсөн жил Токио хотод болох ёстой байсан ч цар тахлын улмаас энэ жилийн зун долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар хойшлогдсон юм.

Ерөнхий сайд Ёшихиде Сүга Токио хот орчимд онц байдлын дэглэмийг өргөжүүлэн чангаруулсан бөгөөд бусад нутгуудад ч гэсэн халдварын тоо буурахгүй байгаа тул хязгаарлалтуудыг нэмж магадгүй байна. Японы иргэд Сүгаг өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд болсноосоо хойш цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн үзэж, дэмжих нь багассаар байгаа аж.

Эх сурвалж: Kyodo news

МАН-ын Их хурал гуравдугаар сарын нэгэнд товлогджээ
МАН-ын Их хурал гуравдугаар сарын нэгэнд товлогджээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй