Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Модон шонгийн доод ёзоорын тасарсан цахилгаан утсыг хоёр настай хүүхэд барьж, тогонд цохиулж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 настай хүүхэд цахилгааны ил утаснаас тогонд цохиулж, нас баржээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр "Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.Батшугар: Яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй хүлээж авна. Сүүлийн кейс шиг алдаа намайг байгаа цагт дахин гарахгүй шүү
Э.Батшугар: Яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй хүлээж авна. Сүүлийн кейс шиг алдаа намайг байгаа цагт дахин гарахгүй шүү
 
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Улаанбаатарт 22 хэм дулаан, аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.