
Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд олон нийтэд зориулсан шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор танилцуулж байна.
Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байсан бол шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс бусад 88 шүүх нэгдсэн загвар, нэгдсэн стандарт бүхий цахим хуудсыг ашиглаж эхэлж байна. Ингэснээр иргэд, хэргийн оролцогчид аль ч шүүхийн цахим хуудсанд хандсан ижил бүтэц, ижил хэрэглэгчийн орчинд мэдээлэл авах боломж бүрдэх бөгөөд хурлын тов, зар, мэдээ, шүүн таслах ажиллагаатай холбоотой мэдээллийг илүү хялбар, ойлгомжтой байдлаар авах нөхцөл бүрдлээ.
Түүнчлэн энэхүү нэгдсэн цахим хуудас нь шүүхийн цахим үйлчилгээ, өгөгдлийн нэгдсэн менежмент, ухаалаг технологид суурилсан ирээдүйн цахим шүүхийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлж буй шинэ үүд хаалга юм.
Шинэ цахим хуудас нь UI/UX буюу орчин үеийн хэрэглэгч төвтэй шийдэлд тулгуурлан бүтээгдэж, гар утас болон бусад төхөөрөмжөөс ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хурдан болсон бөгөөд шүүхийн цахим үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн хандалтыг сайжруулсан онцлогтой юм.
Энэхүү цахим хуудас нь зөвхөн мэдээллийн сайт бус, шүүхийн цахим шилжилтийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй нэгдсэн дижитал экосистемийн нэг хэсэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, хэргийн оролцогчийн систем, шүүхийн захиргааны ERP, цахим архив зэрэг дотоод платформуудтай уялдан ажиллах юм.
https://www.judcouncil.mn/site/news_full/16020
Шинэчилсэн веб орчны шийдэл, цахим үйлчилгээ болон хэрэглэгчийн шинэ интерфэйстэй танилцахыг хүсвэл жишээ болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн цахим хуудсаар нэвтэрч үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!