Д.Батлут: Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяа тул цэргүүд нэгнээ зодсон хэргийг БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Д.Батлут цахим хуудаснаа тайлбар хийлээ. Тэрбээр,

"Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа.

Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй.

Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.

Бидний зорилго бол ямар ч салбарт "Дүрмийн бус харилцаа"-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэлээ.

ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!