БНСУ-ын алдарт жүжигчин Ким Сэ Рон Сөүл дэх гэртээ амиа хорлосон хэрэг өнгөрсөн онд гарсан. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн түүний үхэлд экс найз залуу болох жүжигчин Ким Сү Хёныг буруутгаж байгаа нь олны анхаарлын төвд байсан юм. Тэгвэл жүжигчин Ким Сү Хён буруугүй нь тогтоогджээ.

Тодруулбал, “Garosero Research Institute” хэмээх YouTube сувгийн эзэн Ким Се Ыйгийн сувгаараа тарааж байсан мэдээллүүд нь хуурамчаар сүүлийн үеийн техник, хиймэл оюун ухаан ашиглан хийсэн гэдгийг тогтоогдож, Сөүлийн Прокурорын газраас Ким Су Хёны талаар хуурамч мэдээллийг зохион байгуулалттай тарааж, бэлтгэж байсан тул баривчлах зөвшөөрөл олгосон байна. Мөн талийгаач бүсгүйн гэр бүлийнхэн гар утсыг нь цагдаагийн газарт өгөхгүй байх зэрэг үйлдэл гаргаж байсан нь сэжиг төрүүлснээр тэдний гэм бурууг илрүүлсэн аж.