Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малайзад цахим залилан хийж байсан 700 Хятад иргэнийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 10 секунд

Цагдаагийн ажилтнууд нийслэл Куала Лумпурын өмнө зүгт байрлах технологийн цөм болсон “Cyberjaya” гэх газрын зургаан давхар байшинд гэнэтийн дайралт хийж, гэмт этгээдүүдийг газар дээр нь баривчилсан байна. Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагааг нэг сарын өмнөөс явуулж байгаад ийнхүү гэнэтийн дайралт хийсэн аж. Энэ үеэр зарим сэжигтэн аюулгүй албаны ажилтнууд руу дайрсан бол 100-120 нь хэргийн газраас зугтжээ. Гудамжинд зугтаж байгаа бичлэг нь хадгалагдан үлдсэн гэмт этгээдүүдийг үргэлжлүүлэн мөшгөж байгаа гэнэ. Цагдаагийн ажилтнууд тэдний байрлаж байсан газраас 8230 ширхэг гар утас, 174 зөөврийн компьютер, 787 суурин компьютер хураан авсан байна.

Хятад иргэд цахимаар хэрэглэгчдэд ашиг санал болгож хариуд нь хөрөнгө оруулалт авах замаар залилан хийж байжээ. Энэ талаар Малайзын цагаачлалын албаны дарга Хайрул Дзайме Дауд “Тэд хурдан хугацаанд өндөр ашигтай ажиллах саналыг хүмүүст тавьдаг. Ингээд операторууд хэрэглэгчид рүү код явуулдаг. Бүх гүйлгээг “WeChat” болон Хятадын банкнуудаар дамжуулан шилжүүлдэг. Тэдний бай нь Хятадын хэрэглэгчид байсан” хэмээн ярьжээ. Нийт БНХАУ-ын 603 эрэгтэй, 77 эмэгтэй аялал жуулчлалын визээр Малайзад нэвтэрсэн байна. Тэд сүүлийн зургаан сарын хугацаанд “дуудлагын төв” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд зургаан давхар барилгыг сарын 86 мянган ам.доллароор хөлсөлж байжээ. Энэ нь давхар болгондоо хамгаалагчтай, зөвхөн тусгай зориулалтын картаар нэвтэрдэг, өндөр хамгаалалттай байшин ажээ.

Хятад иргэдийг эхний ээлжид 14 хоногийн турш хорих юм байна. Малайзын эрх баригчид тус улс дахь БНХАУ-ын элчин сайдын яаманд тусгай ажиллагааны талаар албаны мэдээ дуулгажээ.

Гар хатаагч ялгадсын нянг хуримтлуулж үлээдгийг судалгаагаар тогтоожээ
Гар хатаагч ялгадсын нянг хуримтлуулж үлээдгийг судалгаагаар тогтоожээ
 
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.