Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар хатаагч ялгадсын нянг хуримтлуулж үлээдгийг судалгаагаар тогтоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Коннектикутын Анагаах ухааны их сургуулийн судлаачид өөр өөр газрын нийт 34 ариун цэврийн өрөөний гар хатаагчийг тус бүр 30 секунд орчим ажиллуулж, түүнээс гарч ирсэн агаар бүхий элементийг судалж дээрх үр дүнг гаргажээ. Судалгааны үр дүн “Хэрэглээний болон Орчны Микробиологи” сэтгүүлд нийтлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл гар хатаагч нь 18-60 төрлийн нянгийн нөөцлүүр гэж хэлж болно. Агаарт дэгдсэн тэдгээр нянгуудыг хуримтлуулж гар руу үлээдэг байна. Тиймээс бие зассаны дараа усаа татахдаа суултуурны тагийг таглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн ариун цэврийн өрөөнд шүдний сойз зэрэг аманд хүрдэг зүйлсийг тагтай, битүү байлгах хэрэгтэй ч гэдэг юм.

Уг судалгааг хийсэн шинжээчид гар хатаагчаас илүүтэй гар арчих цаас ашиглахыг санал болгожээ.

БНСУ-д кафе, хоолны газарт цаасан аяга хэрэглэхийг хориглоно
БНСУ-д кафе, хоолны газарт цаасан аяга хэрэглэхийг хориглоно
 
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
“Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар УДШ-ийн тогтоол шийдвэрийг хүлээж авсны дараа бүлэг дээр байр сууриа илэрхийлнэ гэсэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.