Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдах асуудал хөндөгдсөн. Хуульд 10 жил тутамд 1024 бөх барилдахаар тусгасан. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн өгсөн мэдээллээр, тухайн хуульд Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд таван жил тутамд 1024 бөх барилддаг байхаар тусгасан аж.