617 иргэнд, ААН-д 98.22 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн мэдээгээр 617 иргэн, аж ахуйн нэгжид 98.22 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:

  • Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 295 иргэн, аж ахуйн нэгж 68.76 тэрбум төгрөг;
  • Үр үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуйн нэгж 5.0 тэрбум төгрөг;
  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 289 иргэн, аж ахуйн нэгжийн 20.86 тэрбум төгрөг;
  • Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 2.55 тэрбум төгрөг;
  • Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж 0.60 тэрбум төгрөг;
  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 5 иргэн, аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 440.0 сая төгрөг;
  • Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 2 иргэн, аж ахуйн нэгж услалтын систем худалдан авах зориулалтаар 98.0 сая төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Ингэснээр “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулав. Зээлийн нийт санхүүжилтийн эх үүсвэр 200 тэрбум төгрөгт хүрсэн юм.

Өнөөдөр 20  гаруй  зах, худалдааны төв  амарч байна
Өнөөдөр 20 гаруй зах, худалдааны төв амарч байна
 
Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!