Замын-Үүд боомтоор хууль бусаар 36 мянган ширхэг өндөг нэвтрүүлэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Замын-Үүд дэх Гаалийн газрын "Дардан" гаалийн хяналтын бүсэд өнгөрсөн мягмар /2026.05.19/ гарагт их хэмжээний өндөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдөр гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн “Буман хаус” ХХК-ний 33 нэр төрлийн бараанд гаалийн хяналт, шалгалт хийх явцад 100 гаруй хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг илэрсэн байна.

Тэгвэл Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодоос хангах боломжтой. Үлдсэн хувийг тодорхой хязгаартайгаар импортлох зохицуулалт хийгдсэн байдаг. Гадаад улсаас импортоор авах өндөгний хэмжээг сар бүр 9.0 сая ширхэг байхаар тогтоосон.

Үүний 8.0 сая ширхэг нь "Алтанбулаг" боомтоор, 1.0 сая ширхэг нь баруун бүсийн хилийн боомтоор импортлохоор зохицуулалттай аж. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т "Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэсэн хуулийн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэн, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатай" гэж заасан байдаг.

Одоогийн байдлаар БНХАУ-с өндөг импортлох эрсдэлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаныхан мэдээлэв.

Улаанбуудайн тариалалт 57.1 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбуудайн тариалалт 57.1 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Дэлхийн цомын тэмцээний дөрвөн хэрэглэл дээр финалд шалгарчээ
Дэлхийн цомын тэмцээний дөрвөн хэрэглэл дээр финалд шалгарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!