Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ус хамгаалах соёл, уламжлал” ЭШХ-ын үеэр Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг дэмжиж буйгаа илэрхийллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Ус хамгаалах соёл, уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд Монгол оронд явагдаж буй уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, Хөвсгөл нуурын экосистемийн өнөөгийн төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Ус амин оршихуй болох нь: Монголчуудын усны тухай ойлголт, Монголчуудын уламжлалт шашин шүтлэг дэх лусын тухай ойлголтыг тодруулах нь, Усны доорх соёлын өвийн хадгалалт хамгаалалт ба сэргээн засварлалтын асуудал тэргүүтэй сэдвээр 15 илтгэгч 11 илтгэлээ хэлэлцүүлэв. Эх дэлхий, элгэн нутгаа унаган төрхөөр нь хадгалах, экосистемийг нь хадгалан хамгаалахад монголчуудын уул хайрхан, усны шүтлэг, тахилга нь тодорхой үр дүнтэй болохыг хуралд оролцогчид онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ  
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ  
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.